Коллеж ба их сургуулийн ялгаа
2010 оны 11 сарын 9

Дэлхийн хамгийн ууган их сургуулиудын нэг нь Парис дахь Сарбоны их сургууль юм. Тэнд англичууд ирж сурдаг байж. Гэтэл Англи, Франц хоёр муудан дайн тулалдаандаа хүрсэн учир англичууд өөрийн нутаг дээр анхны их сургуулиа байгуулжээ. Энэ бол XII зууны эх буюу Чингисээс зуугаад жилийн өмнөх явдал. Ингээд соёл шинжлэх ухааны хоёр том төвийн хооронд жишиг, нэршилээс авахуулаад үзэл баримтлалын зөрөө гарч ирсэн аж. Цааш хэдэн зуун жил өнгөрөхөд англичууд шашны хувьд ч Ромын папаас тусгаарлаж протестант шашны англикан хэмээх өөрийн бие даасан сүм хийдтэй болоод авав. Англичууд бүхнээс түрүүн феодлын бурангуй ёсыг устгаж парламетат ёсыг буй болгосон ба үүгээрээ дамжуулан Үйлдвэржилтийн их хувьсгалд бүхнээс түрүүн давхиж орлоо. Шинэ тив нээгдэхэд тэд мөн л хамгийн түрүүн Хойд Америкийг тэр чигээр нь эзэлсэн асар том колонитой болсон.

    

 
Picture
Baabar's latest article. I understand there are many people who dislikes him and his writing as well. For those people I suggest not to read this one (don't waste your time and nerves). Some should know that it is not an academic article about economy or so, thus it may lack some argumentative points. Nevertheless, Baabar made his point quite clearly and coherently. As far as today, I say it was informative for me in regards of current economic condition in Mongolia. 


Source: www.baabar.com


Үнэ хэрхэн бүрэлддэг вэ? 


Бараа таваар арилжих явдал бараг хүнтэй хамт үүсээ биз. Хонио ямаагаар, үхрээ сүхээр, тэрнээс өмнө бол өрөөсөн талдаа ирмэгтэй чулуу гурвыг өгч байж хоёр талдаа ирмэгтэй ганц чулуугаар арилждаг байсан байх даа. Дараа нь алт, тэгээд мөнгө, эцэст нь зоос цаасан мөнгө гэсэн универсал солилцооны эд түүхэн олон мянганыг дамнан байж төгөлдөржсөн хэрэг.  Ингэхээр үнэ гэсэн ойлголт хар аяндаа буй болно. Солилцоо хийгч хоёр этгээд эсрэг талаа аль болохоор “шулахыг” бодох нь хүний натур. Хүний нийгэм бараа үйлчилгээг солилцон арилжихгүйгээр тогтох үндэсгүй. Өнгөрсөн хэдэн арван мянган жилд арилжаа солилцоо хамгийн бүдүүлэг хэлбэрээс сүпэр орчин үе хүртэл хийгдээд байсныг бодоход шулна шулуулна гэдэг нь харьцангуй ойлголт. 
    Үнэ яаж бүрэлддэг вэ? Кг хонины мах одоо 3500, хавар бүр 7 мянга хүрч байсан. Яагаад 500 төгрөг, эсвэл 10 мянган төгрөг байж болдоггүй юм? Компютэр, гар утасны үнэ үйлчилгээ буугаад л байхад мах талхны үнэ өсөөд л байдаг нь ямар учиртай юм? Сони зурагтны үнийг хэн зохиосон болж байна? Эдийн засгийн ухаан гээч тусгай салбар судлал гарч ирснээр эрдэмтэд энэ асуултад хариулах гэж дор бүрнээ мурчийжээ. Үүний хариултыг олсон эхний хүн бол Английн эдийн засагч Дэвид Рикардо. Тэр их хялбар хариу олсон. Бараа үйлчилгээнд зарцуулсан хөдөлмөрөөр үнэ тогтдог гэнэ. Энэ хариу хожим Маркст их таалагдаж үүнийг бүр номлол болгосон. Тухайн бүтээгдэхүүнийг үйлдэхэд их л хөдөлмөр орсон бол төдий их үнэтэй байх ёстой аж. Энэ бол “шудрага” гэдэг талаасаа  зөв л байх л даа, гэтэл амьдрал дээр тийм байдаггүй. 3-р хорооллын байр хэрэндээ хөөрхөн үнэтэй. Яг адилхан байшингуудыг оросууд Шивээ Овоо, Багануурт үлдээсэн боловч тэр бол ямар ч үнэ цэнэгүй эд. Хана туургыг нь ховх татаж үнэ хүрэх газар руу нь зөөх нь тэндээс олж болох хамгийн том ашиг. Гараараа үхтлээ хөдөлмөрлөж байж харахад үнэн тансаг жинс хийдэг хүмүүс олон байлаа. Энд орсон хөдөлмөрийн өртөг яаж ч бодоод үйлдвэрээс хэдэн саяараа гарч буй Лэвайс жинснээс илүү өртөгтэй боловч зах зээлд хүрэх  үнэ нь хагаст нь ч хүрэхгүй. Ровлин хатагтайн бичсэн Харри Потэрийн тухай 5 роман эзэндээ тэрбум доллар олж өгсөн бол түүнээс хэдэн зуу дахин  их хөдөлмөр зарцуулсан 12 жилээр хийсэн бандгар романууд эзэндээ бөөн гарлага, цөхрөл авчирсан. Авъяас гэдэг хэтэрхий бага хөдөлмөрөөр хэтэрхий их мөнгө олохыг хэлдэг ажгуу. Хотын дотор байгаа “өмхий цагаан” гэгдэх асар их хөрөнгө оруулалттай байшинг хэн ч тоохгүй мөртөө хавьгүй хямд өртгөөр боссон Зайсангийн байруудыг ам метрийг нь 2500 доллароор булаацалдаад авч байгаагийн учрыг хэлж өгөөч, тэнгэр минь?


 
Picture
Another Baabar's article. He has his point, it is just interesting to read and understand someone's perspective on various topics. There are few facts, I believe, are not necessarily true, nevertheless the main idea is quite agreeable. True that his writings have some attitude and criticism toward specific people. But then we are supposedly in democratic society, are we? Hope you will enjoy reading his article, and I have highlighted the parts that I liked.
Source: www.baabar.mn

Сэтгэлгээний инерци

Зурагтаар мэдээ явж байна. Бодвол шашны бололтой Солонгосын эмч нар иргэдийг үнэгүй эмчилж, эм тариаг нь үнэгүй тарааж байгаад манай алдарт Мэргэжлийн хяналтынханд баригдчихжээ. Монгол хүн зарчмын санал гаргахаар цаана нь амин хувийнх нь тун ч өчүүхэн шалтгаан байдаг болохоор цаад учир нь шалихгүй матаас, хувийн хонзогнол, зах зээл дээрхи өрсөлдөөн зэрэг л байж таараа байх. Эм тариа нь бүртгэгдээгүй байсан гэнэ, одоохондоо хүн үхээгүй боловч чингэх магадлал өндөр гэж мэргэжлийн хорооныхон хоорондоо ярилцсан гэнэ. Уг нь энэ лам бөө нарын тарааж байгаа эм гэх зүйл бол цэвэр хор л доо. Энэтхэг, Хятад, Оросоос бүртгэлгүй байтугай хортой нь бүртгэгдсэн эм тариа богоон богооноороо орж ирж өндөр үнээр зарагдаж байгаа. Бараг эмч болгон өөрийн гэх бүртгэгдээгүй хараар оруулж ирсэн эмээ өвчтөндөө шахдаг нь ердийн үзэгдэл болчихоод байгаа. Тэгээд ч тэр солонгосуудын оруулж ирж буй эмийг хил дээр хураагаад авах нь ч яасан юм? Бодвол үзүүлж харуулаад оруулаа биз. За тэр ч яахав, Мэргэжлийн хорооныхны өдөр тутам хийж байдаг ажил, амьдрах арга нь юм. Харин үнэгүй эмчилгээг хорьж буй шалтгаанаа тайлбарлаж байгаа нь үнэн гоё. “Үнэгүй эмчилгээгээр далимдуулж монгол хүний генийн нууцыг мэдэж авах гэсэн арга байж болзошгүй хэмээн мэргэжлийн хяналтын хорооныхон тайлбарлаж байна”. Зурагтаар бүр яг ингэж мэдээлсэн.  


 
Picture
Batbayar.B a.k.a Baabar. He is a well-known savant of Mongolia. People's perception of his articles, books, and short stories varies. Many find him very respectful and scholarly, where as others think of him as an insulting brat. Nevertheless, personally I enjoy reading his articles. So here is one his works that has been posted recently on his website-www.baabar.mn. 


Сэтгэл ханамжийн баталгаа
“Сэтгэл ханамжийн баталгаа 100 хувь” гэсэн реклам зурагтын дэлгэцээс сонсогдох болоод нэлээд удаж байна. Энэ бол худалдаж авсан бараа чинь гомдоохгүй, ийм юм авсандаа үргэлж сэтгэл дүүрэн байх болно гэж хэлээд байгаа юм. 
    Хүн бүрийн бололцоо, таашаал, сонирхол, зан ааш янз бүр байдаг болохоор “сэтгэл ханамжийн батлагаа”-ны хувь процент янз бүр л байдаг байх. Хүний биеийг олж энэ хорвоод ирээд аль нэг улс үндэстэнд хамааран, нийгмийн дотор бие хүн болон оршиж буй 7 тэрбум хүмүүсийн “сэтгэл ханамжийн” төвшин янз бүр байдаг аж. Сүүлийн үед энэ талын судалгааг их хийх болжээ. Хоёр зуу орчим улс орон болон хуваагдсан манай гаригийн иргэдийн амьдралын төвшин, байгалийн нөхцөл, зан заншил, хэл соёл харилцан адилгүй. Харин амьдарч буй нөхцөл байдалдаа хүмүүс аль зэрэг хангалуун байдаг вэ?
    Ийм судалгаа хийж үзэхэд маш хачирхалтай нь ядуу орны иргэд илүүтэй амьдралдаа сэтгэл хангалуун жаргалтай байдаг бол баян орны иргэд амьдралаас бага таашаал авдаг, тулгарсан олон зовлон тоочдог, сэтгэл нь дундуур, бухимдуу, өөрөөр хэлбэл дундуур жаргалтай байдаг аж. Ингээд Gross National Happiness буюу Үндэсний сэтгэл ханамжийн илтгэцүүр гэгч хэмжүүр бий болжээ. Үүнийг эдийн засагт их хэрэглэх боловч цаад уг үндэс нь улс төр, эдийн засаг гэхээсээ нийгмийн сэтгэл зүйтэй холбоотой юм. Өөрийн аргачлалтай, нэлээд шинжлэх ухаанжсан индэкс ба тухайн улс үндэстний нийгмийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын бололцоо гээд эдийн засгийн судалгааны маш их ач холбогдолтой юм гэнэлээ. Дэлхийн хамгийн аз жаргалтай ард түмнээр филиппинчүүд шалгарсан бол швейцаричууд хамгийн зовлон зүдгүүртэй ард түмэн болж тодорчээ. Хачин байгаа биз? Эсвэл тэнэгийн дотор тэнүүхэн гэгчээр санаа зовох юмаар бага байдаг юм болов уу?